Онцлох

Малчдын тогтвортой амжиргааг дэмжих төсөл

October 8th, 2021 by

2017 онд “Оюу толгой” ХХК-иас санаачилан малчдын тогтвортой амьжиргааг дэмжих сургалтыг зохион байгуулж нийт 92 малчин хамрагдаж байна. Тэдгээр малчдын зарим төлөөлөл нь сайн дураараа нэгдэж дараах 4 чиглэлээр төсөл боловсруулж “Оюу толгой” компаниас эдгээр төслүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь зориулж 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосноор хэрэгжиж эхэлсэн байна. Төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад […]

“ЭРҮҮЛ МАЛЧИН-3” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

August 26th, 2022 by

Гурван талт зөвлөлийн санаачлагаар Малчдын Гомдлыг барагдуулах гэрээний 4.10.4.5-д заасан “Төсөл 5” буюу малчдад хүрэх эрүүл мэндийн үзлэгийг сайжруулах төслийн хүрээнд Эрүүл малчин 3 хөтөлбөр хэрэгжиж байна. Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд үзлэгт хамрагдах нийт 1309 иргэнээс 501 иргэн эхний шатны үзлэгт хамрагдсан бөгөөд дараагийн шатны үзлэгт 30 иргэн тус тус хамрагдаад байна. #Гурван_талт_зөвлөл

“Малчдын хороо бууц засвар”-ын ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна

August 29th, 2022 by

Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй төслүүдийн нэг нь хороо бууцыг сэргээх, засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Уг ажлын гүйцэтгэгчээр “Бат сэтгэл” ХХК шалгаран, ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна. Ханбогд сумын 4 багийн нийт 257 малчин өрхийн хороо, […]

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жэйкоб Страусхолм ГТЗ-ийн гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

July 20th, 2022 by

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жэйкоб Страусхолм 2022 оны 07 дугаар сард Оюу Толгой уурхай, Ханбогд суманд айлчлахтай холбоотой Гурван талт зөвлөлийн хуучин болон шинэ гишүүдийн төлөөллийг 2022.07.14-ний өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ГТЗ-ийн үйл ажиллагаа, “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-т тусгагдсан томоохон ажил, арга хэмжээний хэрэгжилт, цаашид Оюу […]

ГТЗ-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдав

September 8th, 2022 by

ГТЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар тусгагдсан юм. Уг сургалт есдүгээр сарын 5-ны өдөр Тэрэлжид зохиогдлоо. Хувь хүний манлайлал, Талуудын хамтын ажиллагаа, тэгш оролцоог хангахын ач холбогдол, зарчим зэрэг бүлэг сэдвийн хүрээнд – Хувь хүний зан чанарын үнэлгээ, – Цаг төлөвлөлт, – Сэтгэл хөдлөлөө удирдах болон дасан зохицох чадвар, […]

“Малчдын хороо бууц засвар”-ын ажлын гүйцэтгэл 98 хувьд хүрч, хүлээлгэн өгөх шатандаа ороод байна

September 20th, 2022 by

Гурван талт зөвлөлийн шийдвэрийн дагуу зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжиж буй томоохон ажлуудын нэг нь малчдын хороо бууцыг сэргээн засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Ажлын гүйцэтгэгч “Бат сэтгэл” ХХК нь Ханбогд сумын 4 багийн 257 малчин өрхийн хороо, бууцыг засварлахаас 255 өрхийн хороо, бууцыг бүрэн засварлаж хүлээлгэн […]

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн хурал 2022 оны 11 сарын 02, 03-ны өдөр зохион байгуулагдана.

October 29th, 2022 by

Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгуулагдана. ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР Хэзээ: 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдөр Хаана: Иргэдийн хөгжлийн төв, Ханбогд сум ЦАГ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ХАРИУЦАХ ЭЗЭН 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08:50-09:00 Гишүүдийн […]

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна

November 2nd, 2022 by

Ээлжит хурлаар: – Хаягдал хадгалах байгууламжийн шүүрлийн асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын танилцуулга, – ГТЗ-ийн шийдвэрээр хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл өгөх, – Оюу Толгой-Дэлийн бууц хүртэлх автозамын асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын мэдээлэл, – Ахмадын төслийн төсөв батлуулах, – Хайгуулын зориулалтаар гаргасан 29 цооногоос одоо ашиглаж байгаа цооногыг үлдээх хүсэлтийг судалсан […]

ЗАРЛАЛ

December 19th, 2022 by

ГТЗ-ийн санаачлагаар хэрэгжиж буй “ЭРҮҮЛ МАЛЧИН-3” хөтөлбөр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Иймд малчид, иргэд та бүхнийг үзлэг, оношилгоонд дээрх хугацаанд багтан идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Сар шинийн мэндчилгээ

February 20th, 2023 by

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин Туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэн элгээрээ энх амгалан Төрлөөрөө түвшин сайхан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН“ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” ЗАРЛАГДЛАА

June 2nd, 2023 by

———————————————————————————————————— 2023.06.02                                                                                                                          Ханбогд Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн шийдвэрээр 2023-2024 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж байгаа дараах шалгуурыг хангасан Ханбогд сумын малчин өрхийн оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгийг Оюутолгой компаниас санхүүжүүлэн олгоно. Тавигдах шаардлага: Ханбогд сумын малчин өрхийн хүүхэд байх Сурлагын голч оноо 2.8 ба түүнээс […]

Оюу Толгой уурхайн хүдрийн хаягдлын сангийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцох зөвлөгөөнд оролцов.

August 3rd, 2023 by

Оюу толгой уурхайн хаягдлын сангийн бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцах, түүний байгаль орчин болон эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хэрхэн олон улсын арга аргачлалд нийцүүлэх талаар туршлага солилцох арга хэмжээ 2023 оны 07 сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний үеэр Гурван талт зөвлөлийн төлөөллүүд Оюу толгой уурхайн Баяжуулах үйлдвэр, Ил […]