ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Duration: Үргэжилж байгаа
Date Posted:

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН

ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                       2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн (ГТЗ) ээлжит хурлыг 2026 оны 10 дугаар сарын 7 ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, “Оюу Толгой” компанийн төлөөлөл болон малчдын төлөөлөл болох ГТЗ-ийн гишүүд оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
  • Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх төслийн эхний 15 өрхүүдийн үр дүнтэй танилцаж, дараагийн шатны 41 өрхийн санхүүжилтийг эхлүүлэхээр боллоо.
  • Малын тэжээлийн ургамал тариалах төслийн хөрс, усны шинжилгээний үр дүнд үндэслэн боломжит 41 өрхөөс шаардлага хангасан өрхүүд дээр 2027 онд тариалалтыг эхлүүлэхээр боллоо.
  • ОТ ХХК-н Байгаль орчны хэлтсээс нөхөн сэргээлт, GGW47 цооногын тохижилт, заган ойжуулалттай холбоотой мэдээлэл өгч, санал солилцлоо.
  • Бургас голд баригдсан элсэн боомтын ажлын үр дүнтэй танилцлаа.

Ханбогд сумын Гурван талт зөвлөл

Санал болгох мэдээ