Мэдээ

Малчдын гар худаг сэргээн засварлах ажил хийгдэж байна.

October 6th, 2021 by

Ханбогд сумын малчдын гомдлыг барагдуулах Гомдлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэхээр тохирсон арга хэмжээнүүдийг “Гурван талт зөвлөл”-өөр гэрээ байгуулсан хийхээр тохирсон олон ажлуудын хүрээнд тус сумын нутагт буй хуучин эвдэрч муудсан худгууд болон зун намрын отрын бүсийг усжуулах зорилгоор малчдын гар худгийг сэргээн завсарлаж ажлыг  хийж гүйцэтгэж эхэлсэн болно. Энэхүү ажлыг анх 2019 онд Ханбогд сумын  4 […]

Малчдын гомдолыг барагдуулах гэрээний хэрэгжилт

October 7th, 2021 by

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн  талууд болох Ханбогд сумын засаг захиргаа, Ханбогд сумын малчид, “Оюу толгой” компани хамтран 2017 оны 5 дугаар сарын 9-нд Малчдын гомдол барагдуулах хоёр багц гэрээ байгуулсан. Энэхүү хоёр Гэрээнд бэлчээр, ус, нөхөн олговор, Ундайн голын асуудлаар нийтдээ 59 асуудлыг шийдэхээр тусгасан ба  гэрээний хэрэгжилт 2020 оны 08 сарын байдлаар 69% […]

Малчдын худаг, устай холбоотой ажлын хэрэгжилт

October 8th, 2021 by

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн  талууд болох Ханбогд сумын Засаг захиргаа, Ханбогд сумын малчид, “Оюу толгой” компани хамтран 2017 оны 5 дугаар сарын 9-нд Малчдын гомдол барагдуулах хоёр багц гэрээ байгуулсан. Энэхүү 2 гэрээнд малчдын худаг, усстай холбоотой  нийт 7 асуудлыг шийдэхээр гэрээнд тусгасан бөгөөд тухай ажлын хэрэгжилт нь 2021 оны байдлаар 61%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна […]

Малчдын худагт сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж суурилуулах төсөл амжилттай хэрэгжив

October 8th, 2021 by

Ханбогд сумын нутагт дахь малчдын 10 худгийг сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийг амжилттай суурьлуулж, тоноглосноор нийт 45 малчин өрх болон тэдний 13,601 толгой малын ундны усны нөхцөл сайжирсан байна. Төсөл хэрэгжүүлэгч: “Тийсс хишиг арвин жейви” ХХК Нийт төсөв:150 сая төгрөг

Хайгуулын зарим цооногуудыг орон нутагт хүлээлгэж өгөв

October 8th, 2021 by

Ханбогд сумын нутагт дахь Галбын говь, Гүний хоолой дагууд Оюу толгойн төслийн усны хайгуул судалгааны зорилгоор өрөмдсөн цооногуудыг битүүмжилж бөглөх ажлыг зохион байгуулах явцад орон нутгийн малчдын хүсэлтээр бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар ашиглах боломжтой 21 цооногийг Ханбогд сумд хүлээлгэн өгөөд байна. Мөн Ханбогд сумын усан хангамжийг сайжруулах хайгуул, судалгааны зорилгоор өрөмдсөн 54 цооногийг орон нутагт […]

Малчдын тогтвортой амжиргааг дэмжих төсөл

October 8th, 2021 by

2017 онд “Оюу толгой” ХХК-иас санаачилан малчдын тогтвортой амьжиргааг дэмжих сургалтыг зохион байгуулж нийт 92 малчин хамрагдаж байна. Тэдгээр малчдын зарим төлөөлөл нь сайн дураараа нэгдэж дараах 4 чиглэлээр төсөл боловсруулж “Оюу толгой” компаниас эдгээр төслүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь зориулж 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосноор хэрэгжиж эхэлсэн байна. Төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад […]

Малчдын гомдлыг хаахаар шийдвэрлэв.

October 9th, 2021 by

2018 оны 11 дүгээр сард Гурван талт зөвлөлөөс гомдол барагдуулах ажиллагааны хэрэгжилт хангалттай гэж дүгнэсний үндсэн дээр зөвлөлийн үйл ажиллагаа цаашид Омбудсмэний газрын эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо, хяналтгүйгээр талуудын итгэлцэл дээр суурилан үргэлжлэх болсон. Малчдын гомдлыг барагдуулах үйл явцад мониторинг хийсэн дүгнэлт, талуудын сэтгэл ханамж зэрэгт үндэслэн Омбудсмэний газар гомдлуудыг албан ёсоор хаасан. Омбудсэний газар, Гурван […]

2020 оны хийхээр тохирсон ажлын хүрээнд 20 малчин өрхийн гар худаг сэргээн засварлалаа

October 20th, 2021 by

Жавхлант багийн малчин Б.Намсрайжав
“Хан жавхлант” компани манай гар худгийг сэргээн завсарлаж хайлаас модоор хашлагыг сольж цементэн кольцо суулгаж эргүүлэн чанар сайтай хашиж завсарлаж өгсөн.

Санаачлагч Гурван талт зөвлөл болон гүйцэтгэгч Ханжавхлант компанид маш их баярлалаа.

2021оны хийхээр тохирсон ажлын хүрээнд 20 малчин өрхийн гар худаг сэргээн засварлах ажил эхэллээ

October 20th, 2021 by

2021.10.18 Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн Малчдын гомдол барагдуулах гэрээгээр хийхээр тохирсон ажлын хүрээнд 4 багийн малчдын гар худаг сэргээн завсарлах ажил 2019 оноос тендерийн зарчмаар Оюу толгой компаниас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. 2021 оны 20 гар худаг засварлах тендерийн гүйцэтгэгчээр “Ботгон хөөвөр” компани шалгарч засварын ажлаа эхлүүлээд байна.

Ханбогд сумын малчдын Хороо бууц засварын тендер зарлагдлаа

October 20th, 2021 by

Ханбогд сумын малчдын хороо бууцыг засварлах тендрийн зарыг Оюу Толгой компанийн хангамжийн хэлтсийн Оюу тендрийн системд бүртгэлтэй Өмнөговь аймгийн аж ахуй нэгжүүдэд оролцох сонирхлоо илэрхийлэх урилга илгээсэн. Тэндрийн дугаар: RFQ 6000872456 Тендрийн дуусах хугацаа: 2021.10.18-наас хойш 7 хоног Та бүхэн амжиж материалаа бүрдүүлэн өгнө үү. Баярлалаа

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

June 21st, 2022 by

Өмнөговь аймаг                                                                              Ханбогд  сум                                                                             2022 оны зургаадугаар сарын 16 Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо. Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв. ГТЗ-ийн үүсэл, […]

“Малчдын хороо бууц засвар”-ын ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна

October 28th, 2022 by

Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй төслүүдийн нэг нь хороо бууцыг сэргээх, засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Уг ажлын гүйцэтгэгчээр “Бат сэтгэл” ХХК шалгаран, ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна. Ханбогд сумын 4 багийн нийт 257 малчин өрхийн хороо, […]