Гурван талт зөвлөлийн (ГТЗ) гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, үр дүнтэй харилцааг дэмжих зорилгоор ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар оролцогчдын хувь хүний болон багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цогц агуулгыг хамруулсан юм. Сургалтыг Дэйл Карнегийн сургалтын төвийн мастер сургагч багш удирдан явуулж, нийт 6 цагийн турш харилцааны ур чадвар, хувь хүний үнэ цэнийг тодорхойлох, шийдвэр гаргах, асуудлыг зөв тодорхойлох, багаар үр дүнтэй хамтран ажиллах зэрэг сэдвээр практик дасгал, оролцоонд суурилсан арга хэлбэрээр зохион байгууллаа.
Ийнхүү тус сургалт нь ГТЗ-ийн гишүүдийн хувь хүний хөгжил төдийгүй зөвлөлийн цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, үр дүнтэй оролцоог дэмжсэн ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.