ЗАЛУУ МАЛЧДЫН ТУРШЛАГА СУДЛАХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Гурван талт зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Залуу малчин” хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын 40 малчин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд, Баруун сөнөд, Авга хошуудаар 6 өдрийн турш туршлага судлах аялалд хамрагдлаа.

Малчид ӨМӨЗО-ны мал аж ахуй болон сүү, цагаан идээ боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

  • Хар адууны айрагны үйлдвэр
  • Сүүний болон махны чиглэлийн үхрийн аж ахуй
  • Ноосны чиглэлийн тэмээн хүзүүт хонины аж ахуй
  • Ингэний сүүний аж ахуй
  • Сүү, цагаан идээний үйлдвэрүүд
  • Малын пин, саравчны үйлдвэр
  • Малын тэжээлийн үйлдвэр, агуулах
  • Өрхийн аж ахуйн шийдлүүд

Энэхүү аялал нь орчин үеийн малчдын сайн туршлагаас суралцаж, өөрийн орон нутагтаа хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Уг ажлыг санаачилсан Гурван талт зөвлөлийн гишүүд, зохион байгуулсан “Алтан харцага” аялал жуулчлалын компани, санхүүжүүлсэн Оюу Толгой ХХК-д талархал илэрхийлье.

Санал болгох мэдээ