МАЛ ТӨХӨӨРӨХ, МАХ БЭЛТГЭХ ҮЙЛДВЭР-ийн барилгын шав тавих ёслол болж өндөрлөлөө.

Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй Нийтийн нөхөн олговрын төслүүдийн нэг болох МАЛ ТӨХӨӨРӨХ, МАХ БЭЛТГЭХ ҮЙЛДВЭР-ийн барилгын шав тавих ёслол болж өндөрлөлөө.

Энэхүү төслийг Малчдын гомдол барагдуулах гэрээний хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нарийвчилсан судалгаа, тооцооллыг Гурван талт зөвлөлөөс урт хугацаанд хэлэлцэж, Ханбогд сумын хөгжлийн бодлого, мастер төлөвлөгөөтэй уялдуулахад онцгойлон анхаарч ажилласан.

Төслийг Ханбогд сумын ЗДТГ, Оюутолгой ХХК, Галбын говийн торгон сүрэг дундын хоршоо, Гурван талт зөвлөл хамтран төр-хувийн хэвшил-нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Төслийн нийт санхүүжилт болох 18.5 тэрбум төгрөгийг Оюу толгой ХХК бүрэн хариуцаж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Таван орд ХХК шалгарч, үйлдвэрийн барилгыг 2027 оны 4-р сард хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан байна.

Цаашид уг үйлдвэрийг “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хүлээн авч, цаашдын менежмент болон үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах юм.

Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутагт хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартад нийцсэн, орчин үеийн техник технологид суурилсан мал төхөөрөх, мах бэлтгэх, хадгалах жишиг үйлдвэр бий болж, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж төсөл хэрэгжүүлэгч талууд үзэж байна.

2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ