Малчдын гомдол барагдуулах гэрээний Хавсралт А-8-д тусгагдсан Төлөгийн талын олон салаа замын нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд Гурван талт зөвлөлийн шийдвэрээр эвдэгдсэн бэлчээрийн талбайг дүйцүүлэн 30га газарт бэлчээр сайжруулах ажлыг хэрэгжүүлэхээр тохирсон.
Энэ хүрээнд Оюу толгойн Байгаль орчны хэлтэс Мөнх Ногоон Галба ТББ-тай хамтран 2020-2025 онд 23 га талбайг хашаалж, 22925 суулгацыг 118 малчинтай хамтран тарьсан. Одоогоор тухайн талбайд 15784 ургамал ургаж байгаа бөгөөд амьдралтын хувь 70%-тай ургаж байна. Тус ажлын үр дүнг талуудын зүгээс харилцан адилгүй үнэлж байсан тул тал талын төлөөллийг оролцуулсан хамтарсан баг Төлөгийн талд ажиллаж, ажлын бодит үр дүнтэй газар дээр нь танилцлаа.
Хамтарсан багт:
- Гурван талт зөвлөлийн төлөөлөл
- Оюу толгойн Байгаль орчны хэлтэс
- Орон нутгийн байгаль орчны мэргэжилтэн
- Мөнх Ногоон Галба ТББ-ын төлөөлөл оролцов.
Хамтарсан багийн газар дээрх үнэлгээгээр ургамалжилтын ургалт 70 хувьтай байгаа нь баталгаажиж, талууд бэлчээр сайжруулах ажлын бодит үр дүнгийн талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
Мөн 2025онд 15га-д нийт 15,000 тарьц суулгаснаас 9,000 нь ургасан бөгөөд үлдсэн 6,000 тарьцыг 2027 онд нөхөн тарихаар төлөвлөсөн талаар Мөнх Ногоон Галба ТББ-аас мэдээллээ.

