Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2026.06.10-ны өдөр зохион байгуулав.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  • Зөвлөлийн гишүүд дундын хоршооны хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай төслийн талбайд газар дээр нь танилцав.
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Хаягдал хадгалах байгууламж орчмын ус, хөрс, агаарын чанарыг үнэлэх судалгааны ажлын төлөвлөгөөг зөвлөлд танилцууллаа.
  • Малчдын төлөөллийн гишүүдийн Гурван талт зөвлөлд ажилласан сүүлийн хоёр жилийн үйл ажиллагаа, үр дүнг дүгнэв. Малчдын гомдол барагдуулах гэрээний хүрээнд 2024-2026 оны хооронд дундын хоршоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Нийтийн нөхөн олговрын 5 төслийг хэрэгжилтийн шатанд шилжүүлсэн байна. Үүнд:
    Өсвөр үхэр бордох төсөл
    • Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх төсөл
    • Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр байгуулах төсөл
    • Ноосон бордоо бэлтгэх төсөл
    • Малчны зах байгуулах төсөл

Мөн дараах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, дэмжих чиглэлээр ажилласан байна. Үүнд:

  • Ундайн өв соёл төсөл
  • Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
  • Залуу малчин хөтөлбөр
  • Хөв цөөрөм байгуулах төсөл
  • ГТЗ-ийн үйл ажиллагаа, 2 гэрээний хэрэгжилтэд хийгдэх хөндлөнгийн үнэлгээ
  • Мөнх Ногоон Галба ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг мониторингийн хөтөлбөр
  • Бор Овоогийн задгайн ургамалжуулалт, нөхөн тарилт
  •  Уст баг мод ургамалжуулалт, нөхөн тарилт,
  • Төлөгийн талын нөхөн сэргээлт, ургамалжуулалт
  • Манлайн шороон замын засварын ажил

Khanbogd Soum's Tripartite Council

Recommended updates