Онцлох

“Мах боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн өртгөтгөсөн уулзалт зохион байгуулагдлаа

4 сар 9th, 2024 by

Гурван талт зөвлөлийн “Малчдын гомдол барагдуулах гэрээ”-ний Нийтийн нөхөн олговрын хүрээнд Ханбогд суманд “Мах боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбоотойгоор Ханбогд сумын ЗДТГ, Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газар, Оюутолгой компани, Анхан шатны болон дундын хоршооны дарга тэргүүлэгчид, Гурван талт зөвлөлийн төлөөллүүд, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын төлөөллийг оролцуулан өргөтгөсөн уулзалт 2024 оны 04 сарын 08-ны өдөр Ханбогд суманд […]

“ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” ЗАРЛАГДЛАА

9 сар 9th, 2024 by

——————————————————————————————————————– Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн шийдвэрээр 2024-2025 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж байгаа дараах шалгуурыг хангасан Ханбогд сумын малчин өрхийн оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлгийг Оюутолгой компаниас санхүүжүүлэн олгоно. Тавигдах шаардлага – Ханбогд сумын малчин өрхийн хүүхэд байх; – Сурлагын голч оноо 2.8 ба түүнээс дээш […]

БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

9 сар 9th, 2024 by

Ханбогд сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Ханбогдчууд болон Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн үе үеийн гишүүддээ хүргэе! Ханбогд сум хөгжин цэцэглэж, Ханбогдчууд та бүхэн хийморь золбоотой байх болтугай. ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ. Гурван талт зөвлөлийн Захиргааны нарийн бичгийн газар Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл

Малчдын гүн өрмийн худагт нарны толь суурилуулах ажил амжилттай хийгдлээ

9 сар 9th, 2024 by

Ханбогд сумын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд “Малчдын гүн өрмийн худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн тоног төхөөрөмж суурилуулах ажил” амжилттай хийгдлээ. Ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн “Батсэтгэл” ХХК шалгарч, Ханбогд сумын 4 багийн 20 худагт нарны толь суулгах ажлыг гүйцэтгэсэн. Номгон баг-5 худагт Гавилууд баг-5 худаг Баян баг-5 худаг Жавхлант баг-5 худаг Уг ажлын […]

Малчдын тогтвортой амжиргааг дэмжих төсөл

10 сар 8th, 2021 by

2017 онд “Оюу толгой” ХХК-иас санаачилан малчдын тогтвортой амьжиргааг дэмжих сургалтыг зохион байгуулж нийт 92 малчин хамрагдаж байна. Тэдгээр малчдын зарим төлөөлөл нь сайн дураараа нэгдэж дараах 4 чиглэлээр төсөл боловсруулж “Оюу толгой” компаниас эдгээр төслүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь зориулж 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосноор хэрэгжиж эхэлсэн байна. Төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад […]

“ЭРҮҮЛ МАЛЧИН-3” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

8 сар 26th, 2022 by

Гурван талт зөвлөлийн санаачлагаар Малчдын Гомдлыг барагдуулах гэрээний 4.10.4.5-д заасан “Төсөл 5” буюу малчдад хүрэх эрүүл мэндийн үзлэгийг сайжруулах төслийн хүрээнд Эрүүл малчин 3 хөтөлбөр хэрэгжиж байна. Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд үзлэгт хамрагдах нийт 1309 иргэнээс 501 иргэн эхний шатны үзлэгт хамрагдсан бөгөөд дараагийн шатны үзлэгт 30 иргэн тус тус хамрагдаад байна. #Гурван_талт_зөвлөл

“Малчдын хороо бууц засвар”-ын ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна

8 сар 29th, 2022 by

Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй төслүүдийн нэг нь хороо бууцыг сэргээх, засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Уг ажлын гүйцэтгэгчээр “Бат сэтгэл” ХХК шалгаран, ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна. Ханбогд сумын 4 багийн нийт 257 малчин өрхийн хороо, […]

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жэйкоб Страусхолм ГТЗ-ийн гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

7 сар 20th, 2022 by

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жэйкоб Страусхолм 2022 оны 07 дугаар сард Оюу Толгой уурхай, Ханбогд суманд айлчлахтай холбоотой Гурван талт зөвлөлийн хуучин болон шинэ гишүүдийн төлөөллийг 2022.07.14-ний өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ГТЗ-ийн үйл ажиллагаа, “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-т тусгагдсан томоохон ажил, арга хэмжээний хэрэгжилт, цаашид Оюу […]

ГТЗ-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдав

9 сар 8th, 2022 by

ГТЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар тусгагдсан юм. Уг сургалт есдүгээр сарын 5-ны өдөр Тэрэлжид зохиогдлоо. Хувь хүний манлайлал, Талуудын хамтын ажиллагаа, тэгш оролцоог хангахын ач холбогдол, зарчим зэрэг бүлэг сэдвийн хүрээнд – Хувь хүний зан чанарын үнэлгээ, – Цаг төлөвлөлт, – Сэтгэл хөдлөлөө удирдах болон дасан зохицох чадвар, […]

“Малчдын хороо бууц засвар”-ын ажлын гүйцэтгэл 98 хувьд хүрч, хүлээлгэн өгөх шатандаа ороод байна

9 сар 20th, 2022 by

Гурван талт зөвлөлийн шийдвэрийн дагуу зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжиж буй томоохон ажлуудын нэг нь малчдын хороо бууцыг сэргээн засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Ажлын гүйцэтгэгч “Бат сэтгэл” ХХК нь Ханбогд сумын 4 багийн 257 малчин өрхийн хороо, бууцыг засварлахаас 255 өрхийн хороо, бууцыг бүрэн засварлаж хүлээлгэн […]

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн хурал 2022 оны 11 сарын 02, 03-ны өдөр зохион байгуулагдана.

10 сар 29th, 2022 by

Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгуулагдана. ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР Хэзээ: 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдөр Хаана: Иргэдийн хөгжлийн төв, Ханбогд сум ЦАГ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ХАРИУЦАХ ЭЗЭН 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08:50-09:00 Гишүүдийн […]