Онцлох

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жэйкоб Страусхолм ГТЗ-ийн гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

7 сар 20th, 2022 by

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жэйкоб Страусхолм 2022 оны 07 дугаар сард Оюу Толгой уурхай, Ханбогд суманд айлчлахтай холбоотой Гурван талт зөвлөлийн хуучин болон шинэ гишүүдийн төлөөллийг 2022.07.14-ний өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ГТЗ-ийн үйл ажиллагаа, “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-т тусгагдсан томоохон ажил, арга хэмжээний хэрэгжилт, цаашид Оюу […]

ГТЗ-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдав

9 сар 8th, 2022 by

ГТЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар тусгагдсан юм. Уг сургалт есдүгээр сарын 5-ны өдөр Тэрэлжид зохиогдлоо. Хувь хүний манлайлал, Талуудын хамтын ажиллагаа, тэгш оролцоог хангахын ач холбогдол, зарчим зэрэг бүлэг сэдвийн хүрээнд – Хувь хүний зан чанарын үнэлгээ, – Цаг төлөвлөлт, – Сэтгэл хөдлөлөө удирдах болон дасан зохицох чадвар, […]

“Малчдын хороо бууц засвар”-ын ажлын гүйцэтгэл 98 хувьд хүрч, хүлээлгэн өгөх шатандаа ороод байна

9 сар 20th, 2022 by

Гурван талт зөвлөлийн шийдвэрийн дагуу зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжиж буй томоохон ажлуудын нэг нь малчдын хороо бууцыг сэргээн засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Ажлын гүйцэтгэгч “Бат сэтгэл” ХХК нь Ханбогд сумын 4 багийн 257 малчин өрхийн хороо, бууцыг засварлахаас 255 өрхийн хороо, бууцыг бүрэн засварлаж хүлээлгэн […]

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн хурал 2022 оны 11 сарын 02, 03-ны өдөр зохион байгуулагдана.

10 сар 29th, 2022 by

Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгуулагдана. ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР Хэзээ: 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдөр Хаана: Иргэдийн хөгжлийн төв, Ханбогд сум ЦАГ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ХАРИУЦАХ ЭЗЭН 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08:50-09:00 Гишүүдийн […]

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна

11 сар 2nd, 2022 by

Ээлжит хурлаар: – Хаягдал хадгалах байгууламжийн шүүрлийн асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын танилцуулга, – ГТЗ-ийн шийдвэрээр хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл өгөх, – Оюу Толгой-Дэлийн бууц хүртэлх автозамын асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын мэдээлэл, – Ахмадын төслийн төсөв батлуулах, – Хайгуулын зориулалтаар гаргасан 29 цооногоос одоо ашиглаж байгаа цооногыг үлдээх хүсэлтийг судалсан […]

ЗАРЛАЛ

12 сар 19th, 2022 by

ГТЗ-ийн санаачлагаар хэрэгжиж буй “ЭРҮҮЛ МАЛЧИН-3” хөтөлбөр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Иймд малчид, иргэд та бүхнийг үзлэг, оношилгоонд дээрх хугацаанд багтан идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Сар шинийн мэндчилгээ

2 сар 20th, 2023 by

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин Туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэн элгээрээ энх амгалан Төрлөөрөө түвшин сайхан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.