Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Зөвлөлийн гишүүд дундын хоршооны хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай төслийн талбайд газар дээр нь танилцав.
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Хаягдал хадгалах байгууламж орчмын ус, хөрс, агаарын чанарыг үнэлэх судалгааны ажлын төлөвлөгөөг зөвлөлд танилцууллаа.
- Малчдын төлөөллийн гишүүдийн Гурван талт зөвлөлд ажилласан сүүлийн хоёр жилийн үйл ажиллагаа, үр дүнг дүгнэв. Малчдын гомдол барагдуулах гэрээний хүрээнд 2024-2026 оны хооронд дундын хоршоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Нийтийн нөхөн олговрын 5 төслийг хэрэгжилтийн шатанд шилжүүлсэн байна. Үүнд:
Өсвөр үхэр бордох төсөл
• Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх төсөл
• Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр байгуулах төсөл
• Ноосон бордоо бэлтгэх төсөл
• Малчны зах байгуулах төсөл
Мөн дараах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, дэмжих чиглэлээр ажилласан байна. Үүнд:
- Ундайн өв соёл төсөл
- Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
- Залуу малчин хөтөлбөр
- Хөв цөөрөм байгуулах төсөл
- ГТЗ-ийн үйл ажиллагаа, 2 гэрээний хэрэгжилтэд хийгдэх хөндлөнгийн үнэлгээ
- Мөнх Ногоон Галба ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг мониторингийн хөтөлбөр
- Бор Овоогийн задгайн ургамалжуулалт, нөхөн тарилт
- Уст баг мод ургамалжуулалт, нөхөн тарилт,
- Төлөгийн талын нөхөн сэргээлт, ургамалжуулалт
- Манлайн шороон замын засварын ажил
ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛ
